Бээжингийн амьтны хүрээлэнд хятад жуулчидын бүлэг хоорондоо хэрэлдэж, зодолдсоноос болж амьтад тэднийг дуурайж,эмх замбараагүй байдал үүсгэжээ.

Авг 21, 2021

8 -р сарын 7 -нд Бээжингийн   амьтны хүрээлэнд  зарим жуулчид бие биенээ хэл амаар доромжилж, зодолдсон нь бусад жуулчид болон  зэрлэг амьтдын  анхаарлыг татсан юм. «Хүмүүсийн хоорондоо тэмцэлдэж буйг  анх удаа харсан зэрлэг амьтад маш их хөөрч», дараа нь «тэднийг дагаж» үйлдлийг нь дуурайсан байна. . Үүнээс болж эмх замбараагүй байдал тус хүрээлэнд үүсжээ. Байдлыг намжаахын тулд амьтны хүрээлэнгийн ажилчид,үйлчлэгчид ихээхэн хичээлт чармайлт гаргаж байж эмх замбараагүй байдлыг намжаажээ.

 Бээжингийн  амьтны хүрээлэнгийн албан ёсны вэбсайтад 2021 оны 8 -р сарын 7 -ны өдөр нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, хоёр бүлэг  жуулчид Бээжингийн амьтны  хүрээлэнд зочилж явахдаа өчүүхэн асуудлаас болж хоорондоо маргалдаж, улмаар хэрүүл зодоон дэгдээсэн  байна.  Цагдаагийн байгууллагын  ажилтнууд очиж зохицуулж байж л  «хоёр талыг эвлэрүүлсэн» гэнэ.

Гэрч нарын мэдээлснээр, хоёр талын  бүлэг хүмүүсийн хоорондох зодооныг харж байсан  амьтад анх удаа ийм зүйлийг харж байгаа учраас ихэд хөөрч , ер бусын байдалд оржээ .Тэр шөнө зарим амьтад тор болон үүрэндээ дээрхи хүмүүсийн үйлдэлийг яг дуурайж,хэсэг хугацаанд эмх замбараагүй болсон гэнэ. Уг нь бол эдгээр амьтад амьтны хүрээлэнгийн сургагч нарын уйгагүй  тэвчээртэй  ажиллагааны үр дүнд   «хэрэлдэж,зодолдох нь сайн биш  » гэдгийг мэддэг байв.

БНХАУ -ын төрийн хэвлэл мэдээллийн «Бээжингийн өдрийн сонин»-ы сайтад  нийтэлсэн шууд бичлэгээс харахад энэ тэмцэлд олон хүмүүс  эр, эмгүй  оролцож, зарим   нь газарт өнхрөлдөж, хоорондоо зууралдаж ,барьцалдаж биеэ цохиж байсныг  тодорхой харж болно. Нэгэн  хүүхэд тэвэрсэн хар хувцастай эмэгтэй газар унасан бас нэг эмэгтэйгөшиглөж, нэг гараараа хүүхдээ тэвэрч нөгөө гараараа  нэг эмэгтэйн урт үсийг шүүрэн авав. Тэгтэл нэг эрэгтэй хүн ирээд нөгөө хар хувцастай эмэгтэйг  сарвайтал нь өшиглөж орхижээ. Дэргэд нь байсан хүмүүсийн мэдээлж байгаагаар эрэгтэй, эмэгтэй хүмүүс оролцсон энэхүү хоёр бүлэг хүмүүсийн бие биенээ  хэл амаар доромжилж, түлхэж, зодоон хийсэн газрын ойролцоо горилла сармагчингийн  тор байрладаг байжээ.