Ши Жиньпиний үзэл санаа нь бага, дунд ангид заавал судлах сурах бичиг болж орлоо.

Авг 21, 2021

БНХАУ -ын Боловсролын яамнаас эмхэтгэсэн «Шинэ эрин үеийн сурагчдад  зориулсан Хятадын онцлогтой социализмын тухай Ши Жиньпиний үзэл бодол» номыг 2021 оны намраас албан ёсоор сургалтын хөтөлбөрт оруулж, сургалтын  нэгдсэн хөтөлбөрийн дагуу заагдах болжээ. Энэ бол Хятад улс нь барууны нөлөөг цаашид арилгаж, «Ши Жиньпиний үзэл» -ийг «Хятадыг нэгтгэх» гол үзэл санаа болно гэж үзэж байгаатай холбоотой юм.

БНХАУ -ын Боловсролын яамнаас 2019 оны намраас эхлэн бүх мужууд 2022 оны намар хүртэл энэхүү шинэ хичээлийн , сурах бичиг бусад материалыг  үе шаттайгаар хэрэгжүүлж, улсын хэмжээнд шинэ сурах бичгүүдийг нэгдсэн журмаар нэвтрүүлэхээ мэдэгдлээ. Сургалтын нэгдсэн материалыг зохион байгуулах, эмхэтгэх үйл явц нь Ши Жиньпиний үзэл санааг сурталчлах, сургах явдал юм. БНХАУ-ын Боловсролын яамны вэбсайтад » Унших ном, үзэл суртал, улс төрийн сурах бичгүүд нь бие биенээ нөхөж, шинэ эрин үед хүмүүсийн үзэл санааг төлөвшүүлэх, сурган хүмүүжүүлэх ,сургалтын  илүү  үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх болно» гэжээ.

Ши Жиньпиний үзэл санаа нь сургалтын бүх төвшинд заагдах болно. Жишээлбэл, 2020 онд Боловсролын яамнаас шинэчлэн боловсруулсан «Ерөнхий боловсролын сургуулийн  англи хэлний сургалтын стандарт» –т номын   хамгийн эхэнд «ХКН-ын ерөнхий шүжи  Ши Жиньпин хэлэхдээ  намын хүчтэй удирдлагын  дор  боловсрол хүмүүжлийн бодлогыг бүрэн хэрэгжүүлэх ёстой” гэж  онцлон тэмдэглэв. Мөн сурах бичгийн гол зарчим нь «» Шинэ үеийн Хятадын онцлогтой социализмын тухай Ши Жиньпиний бодлыг бүрэн тусгасан болно «гэх мэтээр бичсэн байна.

Хятадын дунд сургуулийн түүхийн сурах бичиг нь  Хятадын одоогийн удирдагч Си Жиньпиний харагдах давтамж,зураг,хэлсэн үгээр  ихээхэн баялаг болжээ. Жишээлбэл, ахлах сургуулийн түүхийн хичээлийн  сурах бичгийн хамгийн сүүлийн аравдугаар бүлэг нь 1978 он нь   «Эмх замбараагүй байдлыг төвшитгөж», «Шинэчлэл ба нээлттэй хаалганы бодлого» -оор эхэлж, «Хятадын нөлөөг олон улсад  өргөжүүлж байна» гэж төгсдөг. Тус сурах бичигт  Дэн Сяопиний зураг хоёр удаа тавигдсан байдаг бол   Зян Зэминийх ердөө нэг удаа, Ху Жинтаогынх мөн нэг удаа, харин  Си Зиньпиний зургууд  Таван удаа тавигдсан  байна. (Ганцаараа авхуулсан зураг нь 3 удаа, Ма Ин Жэүтэй авхуулсан нэг зураг байдаг бөгөөд мөн 2016 оны Ханжөүд болсон  G20-ын дээд хэмжээний уулзалтын үеэр янз бүрийн орны удирдагчидтай авхуулсан зураг). Тус номын Аравдугаар бүлэгт 2018 оны 3 -р сарын 11 -ний өдрийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн агуулгын талаар дурдсан байна: “Энэхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь намын XIX их хурлын онолын томоохон үзэл баримтлал, гол бодлогыг, ялангуяа Ши Жиньпиний шинэ эрин үе,Хятадын онцлогтой  социализмын үзэл суртлыг тус улсын үндсэн хуулинд тусгасан болно. «

Удирдагчдын үзэл суртлыг  хятадын бага, дунд сургуулийн сурах бичигт байнга оруулсан байдаг. Мао Зэдуны бүтээлүүдийг Хятадын Коммунист Нам байгуулагдсанаас хойшхи Хятадын сонгодог  сурах бичиг  гэж үздэг .Үүн дээр Ши Жинпингийн  заавал сурах ёстой   сургалт бол шинэ үйл явдал мөн юм.

Улс даяар албан ёсоор  хэрэглэгдэх дээрхи сурах бичгүүдэд ерөнхий боловсролын сургуулийн янз бүрийн хичээлийн сурах бичиг мөн  багтсан болно. Боловсролын яамнаас 2019 оны намрын улирлаас эхлэн  2022 оны намар хүртэл бүх мужуудад энэхүү шинэ хичээлийг оруулж, сургах үйл явцыг  үе шаттайгаар хэрэгжүүлж, улс даяар шинэ сурах бичгүүдийг нэгдмэл байдлаар ашиглах болсноо зарлалаа. Одоогийн байдлаар  Хятад улс их дээд сургуулиудын дээд боловсрол эзэмшихээс өмнөх  сургалтын хэрэглэгдэхүүнийг үндэсний хэмжээнд нэгтгэх ажлыг үндсэндээ хэрэгжүүлж дуусжээ.