Хятад улс Тайвань руу довтлох зоригтой болсон уу?

Авг 21, 2021

АНУ -ыг Афганистанаас цэргээ гаргах ажиллагаа дуусахаас өмнө Талибанчууд нийслэл Кабул болон Афганистаныг бүхэлд нь эзлэн авав. Энэхүү гайхалтай алхам нь дэлхий даяар хүчтэй эсэргүүцлийг өдөөсөн юм. Зарим улс орнууд, түүний дотор АНУ -ын хамгийн ойрын холбоотнууд АНУ -ын аюулгүй байдлын баталгаа хэр найдвартай вэ гэдэгт эргэлзэж, дайсагнасан улс орнууд энэ байдлыг  ашиглан халдлага үйлдэж магадгүй гэж санаа зовж байна.

Талибанчууд 8-сарын 15 нд  Афганистаны засгийн газрын хүчний эсэргүүцлийг амархан нурааж, нийслэл Кабул руу яаран орж, дайн дууссан гэж мэдэгдэв.

Үүний зэрэгцээ АНУ -ын цэргийнхэн нисэх онгоцны буудлын аюулгүй байдлыг хангах, Афганистанаас АНУ-ын иргэд  болон АНУ-ын холбоотон  хүмүүсийг аюулгүй газар  нүүлгэн шилжүүлэхэд туслах цорын ганц эрхэм зорилго бүхий 6000 цэргийг Афганистан руу яаралтай илгээсэн байна.

АНУ -ын арми Афганистан дахь байлдааны бүсээс гарсны дараа гарсан эрс өөрчлөлтүүд нь АНУ -ын зарим холбоотнуудын санааг зовооход хүргэв.

АНУ -ын дараа Афганистан дахь терроризмын эсрэг дайнд хамгийн их хувь нэмэр оруулсан Их Британид Олон улсын хөгжлийн сайд асан Рори Стюарт өнгөрсөн 8-сарын 15 нд   хэлэхдээ, Афганистаны нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаа нь АНУ -ын ардчилал ,эрх чөлөөг хамгаалагчийн байр суурийг нь ганхуулав. Ардчилал, эрх чөлөө дахин эрсдэлд орлоо.

Тайваны ардчилал, эрх чөлөөг  АНУ үргэлж дэмжиж ирсэн гэж АНУ-ын тал үздэг. Гэвч зарим хүмүүс АНУ  Афганистанаас  цэргээ гаргаж, Афганистан талибанчуудад эзлэгдсэн асуудлыг  Тайваний хоолойн аюулгүй байдалтай шууд холбон тайлбарлаж эхлэв. Өнөөдөрийн  Афганистаны уналт нь , маргааш  Тайванийг  ХКН эзлэх эсэх, АНУ Афганистаныг  өгсөн шигээ Тайванийг орхих эсэх талаар олон хүн санаа зовж байна.

Бээжинд Хятадын албан ёсны сонин болох Global Times сэтгүүлийн редакцийн нийтлэлд «АНУ  төлөвлөгөөгөө цуцалсан  нь холбоотнуудынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх найдваргүй гэдгийг илтгэн харуулж байна. АНУ-ын энэ бүтэлгүйтэл нь Америкийн сул дорой гэдгийг  Вьетнамын дайны ялагдалаас илүү тод харуулж байна. : тийм ээ.  үнэхээр “цаасан бар” болохоо харууллаа. Гэв. Хятадын төрийн хэвлэл мэдээлэлийн Синхуа мэдээлэлийн агентлаг даваа гарагт “ Тайваний зарим шинжээчдийн зөв дүгнэснээр : АНУ нь “ Дуутай тэнгэр хургүй,цуутай хүүхэн хуримгүй” гэгчийн үлгэр болжээ гэсэн нийтлэл нийтэлжээ.

 “ АНУ төрийн нарийн бичгийн дарга Блинколн АНУ Афганистанаас цэргээ гаргаж байгаа нь АНУ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг үгүйсгэж “ Манай стратегийн өрсөлдөгчдийн ихэнх нь биднийг Афганистанд дахин тав арван жил үлдээхийг мөрөөдөж байгаа.Гэхдээ бидний ашиг сонирхол өөр юм” гэжээ. АНУ-ын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын Цэргийн хөгжилийн асуудал хариуцсан орлогч асан Элбриж Колби твиттер хуудсандаа жиргэхдээ “ Афганистаны нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа нь Хятад улс Тайван уруу дайрах боломж олгох вий гэж санаа зовоож байгаа боловч Хятад улс энэхүү үйлдэлийг хийвэл АНУ-ын 200 жилийн турш оршсон тус улсын  үндсэн эрх ашиг, мөн чанарт  халдсан хэрэг болох бөгөөд далай болон агаарт АНУ нь илт давуу байдлаа хадгалсаар байгаа” гэжээ.