Чонон дайчин” бодлогыг Хятадын ардын чөлөөлөх армийнхан эсэргүүцэж «тулалдахаас татгалзаж байна» гэж Си Зиньпинд хэлэв.

Авг 23, 2021

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр  «South China Morning Post» сонинд саяхан ХКН -ын нэг хүний хэлснийг иш татан, Хятадын Гадаад хэргийн яам болон Хятадын  Батлан хамгаалах яамны хооронд «хэрүүлийн маягтай »  ил, далд тэмцэл өрнөж байна гэжээ. Гол шалтгаан нь  ардчилсан орнуудын эсрэг   “Чонон дайчин” дипломат ажиллаа явуулж байгаа Хятадын дипломатчидыг Хятадын ардын чөлөөлөх арми /ХАЧА/ -ынхан буруутгаж  , Хятад үнэхээр дайны ирмэг дээр ирвэл  ХАЧА «Олон үндэстний эвслийн хүч» -тэй тулалдахаас татгалзаж байгаа гэсэн цуурхал тарж байгаа бололтой. Бээжин уг мэдээллийг үгүйсгэсэн юм уу буруушаасан хариу  олон нийтэд өгөөгүй байна.

 South China Morning Post сонины мэдээнээс үзвэл  ХАЧА-хан   Си Зиньпинд хэлэхдээ дипломатчидын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас дайны аюул нүүрлэвэл энэхүү дайны ажиллагаанд ХАЧА оролцох хүсэлгүй байгаа болон хариуцлага хүлээхгүй гэдгээ илэрхийлсэн гэжээ. Энэ мэдээнд дурдсанаар Хятадын Коммунист Намын Ерөнхий шүжи Си Зиньпин л Хятадын «чонон дайчин” маягийн “ дипломат» үйл ажиллагааг  эхлүүлсэн болохыг онцлон тэмдэглэв. Өмнөд Хятадын тэнгис, Тайванийн хоолой дахь Хятадын эрх баригчдын түрэмгий байдал нь Европ, Америкийн олон улс орнуудыг дайнд өдөөж  тулалдааны бэлэн байдалд  орход хүргэж байна.Хятадын явуулж буй  Өмнөд Хятадын тэнгисийг хамгаалж, Тайванийг  хяналтандаа авах бодлого нь  энэ бүхнийг өдөөж байгаа юм.  Си Зиньпин сүүлийн жилүүдэд Хятадын Коммунист намын дотоод тэмцэлд оролцож байна гэж үзэж  гадаад ертөнцөд ихээхэн  үнэлэгддэг  нөлөө бүхий томоохон пүүс компаниудыг байнга дарамталсаар байна. Жишээ нь Алибаба компанийг  бэлгийн хүчирхийллийн хэрэг тулгаж  дарж авсан билээ.

Тус сонин эх сурвалжаас иш татан бичихдээ, Хятадын Гадаад хэргийн яам, Хятадын  Батлан хамгаалах яамны хоорондох хэрүүл маргаан газар авч , хоёр бүлэг Си Зиньпинд  «бие биенээ буруутгаж заргалдсан» гэжээ. Хятадын Гадаад хэргийн яамныхан  » Хятадын коммунист арми АНУ -тай  хэтэрхий сул дорой харилцаж байна гэж шүүмжилсэн» гэжээ. Үүний хариуд Хятадын арми Си Зиньпинд «Гадаад хэргийн яамны ” чонон дайчин” дипломат ажиллагааны талаар санаа зовж байгаагаа илэрхийлж, тэдний хариуцлагагүй үг хэлсний төлөөх  » төлбөрийг төлж чадахгүй » гэдгээ тодорхой илэрхийлсэн» гэжээ.

Уг мэдээлэлд дурдсанаар, Бээжинд төвтэй ”  Хятадын даяаршлын  төв” (CCG)-өөс  өнгөрсөн сард «Хятадыг шинээр сурталчилхуй»  гэдэг сэдвээр семинар зохион байгуулжээ. Тус семинар дээр Олон улсын харилцааны сургуулийн профессор Чу Инь  БНХАУ-ын Гадаад хэргийн яамны явуулж буй сурталчилгаа нь    «Гадаадад явуулах суртал уу эсвэл   дотоодод явуулах суртал ухуулга уу”  гэдэг нь ялгагдахгүй байгаа нь тун хачирхалтай гэжээ.  Тэрээр цааш нь хэлэхдээ «Сюаньхуа» хорооны суртал ухуулга нь хүрэх ёстой   “зорилтот бүлэг” буюу гадныханы  дунд гайхшрал төрүүлж байна гэв . Хятадын ГХЯ «гадаадын хүмүүст хандаж  ярьж байна уу эсвэл дотоодын хүмүүст хандаж  ярьж байна уу» гэдгийг нь  ялгахад хэцүү байна гэжээ. Чү Ин хэлэхдээ: «Анхандаа бид  англи хэлийг сайн сурвал эх орноо сурталчилхад туслах болно гэж итгэж байсан »  Гэтэл  «Өнөөгийн нөхцөл байдлаас харвал  Хятадууд    урсам сайхан  англи хэлээр чөлөөтэй  ярьж байгаа боловч бидний ямар утгатай зүйл яриад байгааг  гадаадынхан ойлгох боломжгүй байна.Өөрөөр хэлбэл дотоод суртал ухуулгаа англиар орчуулж тавиад байна » гэжээ. Чу Ингийн хэлсэн үгийг  гадаад орнуудын хятад хэлээр явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн гэсэн боловч дараа нь  тус мэдээллүүдийг  хассан байна. Чу Иний илтгэлийг  Хятадын Гадаад хэргийн яам эрс буруушааж, Чу Инд  дээд түвшний анхааруулга  өгсөн байна.

 South China Morning Post –сонины  дүгнэлтээс  үзвэл сүүлийн хэдэн арван жилд ХКН хоёр нүүртэй суртал нэвтрүүлэг  явуулж дотооддоо хатуу ширүүн Америкийн эсрэг  ,харин гадаад уруу хандсан бодлогодоо гаднаа даруухан  дүртэй байх хоёр багц стандартыг ашигласан байна. Үүнийг “ Панда дипломат бодлого” гэж нэрлэдэг.Одоогийн байдлаар Гадаад хэргийн яам ,Батлан хамгаалах яам хоёрын  хоорондын зөрчил нь ХКН-ын дипломат хүрээн дэх “ Чоно” болон “ Панда” бодлогуудын хоорондох томоохон зөрчилдөөнийг илтгэн харуулж  байна гэж онцлон тэмдэглэжээ.  Хятадын албаны хүмүүс энэ талаар хариу өгсөн ,тодруулсан зүйл одоогоор байхгүй байна.