Швейцарийн нэг биологич “ АНУ -нь ДЭМБ -ыг дарангуйлдаг ” хэмээн хэлсэн гэж Хятадын мэдээллийн хэрэгслүүд хуурамч мэдээлэл тараажээ.Швейцарийн элчин сайдын яамнаас тийм мэдээлэл өгсөн хүн шалгалтаар олдоогүй гэж мэдэгдэв.

Авг 23, 2021

 8 -р сарын эхээр Хятадын төрийн мэдээллийн хэрэгсэлүүд болох «Синьхуа онлайн», «Ардын өдөр тутмын онлайн», «Chinanews.com», «Глобал сүлжээ» зэрэг сайтууд «Швейцарийн биологич Эдвардс (Вилсон Эдвардс)» –ийн  Фэйсбүүк дээр тавьсан  гэх мэдээллийг удаа дараалан цацаж байна.Энэхүү мэдээлэлийн гол утга нь “коронагийн вирус  Хятад улсын лабораториос алдагдсан гэдэг нь ор үндэсгүй  байна” гэж мэдэгджээ. Мөн “Лаборатороос вирус алдагдах  «магадлал маш багатай» бөгөөд ДЭМБ -ын  дүгнэлт нь бие даасан биш бөгөөд АНУ -ын улс төрийн ашиг хонжооны хэрэгсэл болж байж магадгүйд  санаа зовж байна.” гэжээ.  Гэтэл Вилсон Эдвардс гэгч хүн Швейцарь улсад огт байхгүй  бөгөөд энэ бол хуурамч хаягаар бичсэн ташаа мэдээ гэдгийг Хятад дахь Швейцарийн ЭСЯ -наас 8-р сарын 10 нд тодрууллаа. Хятадын дотоодын интернэт сүлжээнээс хуурамч  мэдээлэл   дамжуулж байгааг  хятадын энгийн хэрэглэгчид шүүмжилж буруушааж байгаа учраас тухайн мэдээлэлүүдийг   онлайнаас  нэн яаралтайгаар арилгаж, хаасан байна.

Liberty Times -ийн  мэдээлснээс үзвэл Хятадын албан ёсны мэдээллийн хэрэгслүүд ихээхэн ичгүүртэй байдалд оржээ !

АНУ -ын Бүгд найрамдах намаас мэдэгдэл хийхдээ”  коронавирус  нь БНХАУ -ын Вирус судлалын хүрээлэнгээс гаралтай болохыг нотлох баримт маш их байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Хятадад  хоёр дахь удаагийн мөрдөн шалгах судалгааг эхлүүлэхийг санал болгосонд  Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  «Швейцарийн олон улсын шинжээч» гэгч хуурамч зүйлийг гаргаж . Хятадын үзэл бодлыг дэмжсэн болгохыг оролдсон боловч  Швейцарийн Элчин сайдын яамнаас  “Швейцарьт тийм хүн олдоогүй” гэж мэдэгдэн ,булайг нь илчлэв.

«Швейцарийн биологчийн» -ийн “мэдээлснээр” бол  ДЭМБ болон бусад эрдэмтэд эхний удаагийн Хятад улс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан тайлангийн дүгнэлтийг дэмжсэнийхээ төлөө АНУ -аас дарамт шахалт , айлган сүрдүүлэлтийг авч байсан  гэжээ. Эхний шатны мөрдөн шалгах ажилд оролцсон  эрдэмтэд,мэргэжилтнүүдийн  мэргэшил, мэдлэгийг гутаах оролдлого хийж, ул мөрийг арилган , судалгааны эхний шатны тайлангийн дүгнэлтийг хүчингүй болгохыг оролдсон гэв.
 Liberty Times –ын мэдээнд дурдсанаар, Хятад дахь Швейцарийн Элчин сайдын яам 10-ны өдөр Хятадын албан ёсны жиргээ болох  Weibo-гоор дамжуулан  олон нийтэд мэдэгдэл хийхдээ «Сүүлийн хэдэн өдөр олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Швейцарийн биологич гэж нэрлэгддэг хүний тухай мэдээ нийтэлсэн. Манай улсад анхаарал тавьсанд баярлалаа.Гэвч харамсалтай дээрхи  мэдээлэл нь  ташаа мэдээлэл гэдгийг Хятадад суугаа Швейцарийн Элчин сайдын яам мэдэгдэж байна. ”Энэхүү мэдэгдэлийг бичсэн гэх  » Вилсон Эдвардс «гэсэн бүртгэлтэй иргэн  Швецарь улсад байхгүй бөгөөд ийм нэртэй гарын үсэг зурсан эрдэм шинжилгээний өгүүлэл ч огт байхгүй байгааг дурджээ. Тус Facebook хаягыг саяхан буюу  2021 оны 7 -р сарын 24 -нд нээсэн байна. Одоогоор энэ хаяганд зөвхөн  ганцхан нийтлэл байгаа ердөө  3 найзтай. Энэ нь Нийгмийн сүлжээгээр дамжуулан харилцаа холбоо тогтоох зорилгогүй  бололтой. » Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет хэрэглэгчид энэ мэдээг санамсаргүйгээр олон дахин хуваалцсан байж магадгүй тул залруулга хийж дээрхи мэдээллийг нэн даруй устгахыг  та бүхнээс хүсч байна. » гэжээ.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.