Хятад, Литвийн хооронд дипломат зөрчилдөөн үүсэв

Авг 23, 2021
Хятад, Литвийн хооронд дипломат зөрчилдөөн үүсэв

Сүүлийн өдрүүдэд Литва Тайванийг «Тайпей» гэхийн оронд «Тайвань» нэрээр төлөөлөгчийн газраа байгуулахыг зөвшөөрнө гэж мэдэгдсэний дараа Хятад, Литвийн хоёр талын харилцаа хурцдав. «Цуурай» сонины сурвалжлагад дурдсанаар, 8-сарын 12 нд Тайван улс   Вильнюс хотод төлөөлөгчийн газар байгуулах болсонтой холбоотой  асуудлаар дипломат маргаан өрнөсөний дараа Хятад улс Литва улсыг  Бээжинд суугаа элчин сайдаа эргүүлэн татахыг хүссэн байна.

7 -р сарын 20 -нд Тайвань Литвад хоёр талын дипломат харилцаа албан ёсоор байгуулах зорилгоор «Тайванийн төлөөлөгчийн газар» тус улсад байгуулснаа зарлав. Энэхүү алхам нь Европын холбооны дэмжлэгийг авсан боловч  Бээжин эсэргүүцэж Тайваньд үзүүлэх дарамтаа үргэлжлүүлсээр байв. Үүний дараа БНХАУ -аас Литвад суугаа Элчин сайдыг эгүүлэн татлаа.
Сүүлийн жилүүдэд Вильнюс, Бээжингийн дипломат харилцаа муудсаар байна. 2019 оны зун Литвад Хятадын Элчин сайдын яам Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжсэн жагсаалын  хариу болгож эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Хэд хоногийн дараа   Хятад улсын нэг иргэн “Зөвлөлтийн дэглэмийн эсрэг  бэлгэдэлт загалмайн толгод”  дээр Хонконгийн жагсагчдын  босгосон загалмайнуудыг сугалж хаяж түйвээсэн байна.

Түүнээс хойш хурцадмал байдал улам бүр нэмэгдэв. 2020 оны 4 -р сард Литвийн олон нийтийн санаа бодол Хятадын төлөөлөгчийн эсрэг хандаж эхлэв.Төлөөлөгч шинэ титэм вирус Хятадаас гараагүй гэж орон нутгийн хэвлэлд ярьжээ. Тэр жилийн 10 -р сард нэгэн мэдээлэл гарсан нь : Хятадын Жэнжуа компани Литвийн 498 иргэн, түүний дотор улс төр, бизнес эрхлэгчид, цагдаа, хуульч, сэтгүүлчдийг тагнаж хянажээ.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.