Хятад улс гурван хүүхдийн бодлогын тухай хууль тогтоомжийг баталж, төрөлтийн нийт түвшин олон улсын анхааруулах шугамаас доогуур байгаад санаа зовж байна.

Авг 24, 2021

8-р сарын 20-ны өдөр, Хятадын 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 30-р хуралдаан хаалттай болж Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль, Хүн ам, гэр бүл төлөвлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад асуудлыг хэлэлцэв. Энэ хуралдаанаас “Гурван хүүхдийн бодлого”-ын  хуулийг тодорхой болгосон    байна. 8 -р сарын 21 -ний Бямба гарагт Хятадын CCTV-ын вэбсайт Хятадын 7 дахь хүн амын тооллогын мэдээллийг иш татан  харуулснаар, 2020 онд Хятадын нийт төрөлтийн түвшин 1.3 байгаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 1.5 гэсэн анхааруулах шугамаас доогуур байна. Хятад улс төрөлтийн түвшин буурах эрсдэлтэй байна. Мөн 2021 онд Хятадын хүн амын төрөлт, төрөлтийн түвшин буурах хандлагатай хэвээр байна гэж бусад холбогдох хяналтын мэдэгдлээс иш татав.

Энэ оны 5 -р сард  удахгүй нүүрлэх хүн амын хөгшрөлтийн эсрэг Хятад улс хүн ам зүйн бүтцийг сайжруулж, Хятадын «хүний нөөцийн  давуу талыг» хадгалах хэрэгтэй гэж үзэж байна.  Хосууд гурван хүүхэдтэй болоход нь дэмжих  урамшууллын бодлогыг зарлав. Гэсэн хэдий ч «хэвтэх сургаал», «эмэгтэйчүүд гэрлэхгүй байх, үр хүүхэд гаргахгүй ,өөрийгөө хамгаалах» зэрэг үзлүүд болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох сөргөлдөөн гэх мэт олон нийтийн санаа бодлын уур амьсгал зонхилж Хятадыг , хүүхдийн тэтгэлэг, гурван хүүхдийн бодлогоор дамжуулан хөгшрөлтөөс хамгаалах  нь амжилтанд хүрэх боломжгүй.

Хятадын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ удаа хүүхэд төрүүлэх, асрах, сургах зардал өндөр байгаа нь хүмүүсийн хүүхэд төрүүлэх хүсэлгүй байгаагийн чухал нөлөөлөх хүчин зүйл болсон гэж тайлбарлав. «Төрөлт буурсан шалтгаан» нь хоёр хүчин зүйлээс болсон гэж Синьхуа агентлаг өмнө нь онцлон тэмдэглэсэн бөгөөд нэгдүгээрт, нийт төрөлтийн түвшин 1.5 -аас доош байсан, хоёрдугаарт, энэ түвшин нь тодорхой хугацаанд үргэлжилсэн. Энэ нь 2010 оны тооллогоос хойш Хятад улсын нийт төрөлтийн түвшин 1.5-аас доош буурсан анхны тохиолдол юм.Энэ нь хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийн нийт тоо тасралтгүй буурсан, хоёр хүүхэд төрүүлэх бодлого  үр дүнд хүрээгүй, мөн титэм вирусын тархалтын үе дэх төрөлтийн тогтворгүй байдал зэргээс үүдэлтэй юм. Энэхүү хүн амын бууралт  хэзээ хүртэл үргэлжлэх  нь тодорхойгүй байна.

Францын Үндэсний Статистикийн Товчооны мэдээлснээр, Францын нийт төрөлтийн түвшин 2019 онд 1.86 байсан бол 2020 онд 1.84 болж буурчээ.Дэлхийн улсуудын дунд Реюньоны төрөлт хамгийн өндөр буюу 2.41 болжээ. Ерөнхийдөө Европ дахь төрөлтийн түвшин бага байгаа нөхцөлд Франц улс харьцангуй өндөр түвшинд байгаа орнуудын нэг хэвээр байна. Хэдийгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу тухайн улсыг хүн амын бууралтаас сэргийлэхийн тулд энэхүү өгөгдлийг 2.1 -д хүргэх шаардлагатай байдаг боловч энэхүү тооцооны үндэслэлд цагаачлагчдын тоог оруулахгүй байх хэрэгтэй юм.