Австрийн канцлер Курц афган дүрвэгсдийг хүлээж авахаас татгалзжээ

Австрийн канцлер Курц 8-сарын 22 нд өгсөн ярилцлагадаа , “Миний бүрэн эрхийн хугацаанд Афганистаны дүрвэгсдийг хүлээж авахгүй.” гэв.


Австрийн  консерватив үзэлт ерөнхий сайд Курц Афганистанаас дүрвэгчдийг хүлээж авахыг эрс эсэргүүцэж байна. Тэрээр Австрийн Puls 24 телевизэд өгсөн ярилцлагадаа   Миний бүрэн эрхийн хугацаанд Афганистанаас дүрвэгч хүлээн авахгүй  гэдгээ тодорхой хэлжээ. «Би одоо  сайн дураараа дүрвэгсэд хүлээж авахыг шууд эсэргүүцэж  байна.  Ийм зүйл ямар ч байсан миний бүрэн эрхийн хугацаанд болохгүй .» гэв. Тэрээр  цааш нь хэлэхдээ,” Энэ бүлгийн хүмүүсийг бид  өөрсдийн нийгэмд уусгаж авах нь бүтэхгүй хэрэг боломжгүй хэрэг бөгөөд ирээдүйд том асуудал үүсгэх болно » гэжээ.


2015-2016 оны хооронд Европ үй олон дүрвэгсдийг хүлээж авах үеэр 9 сая хүрэхгүй хүн амтай Австри улс хүн амынхаа 1% -иас дээш тооны дүрвэгсдийг хүлээн авсан. НҮБ -ын Дүрвэгсдийн Агентлагийн мэдээгээр 2020 оны байдлаар Австри улсад 40,000 афган дүрвэгч байгаа нь Европ дахь Герман улсад буй 148,000  дүрвэгчийн дараа хоёрдугаарт бичигджээ. Энэхүү судалгааг Германы Гэр бүл, залуучуудын асуудал эрхэлсэн яамны захиалгаар, Цюрихийн Хэрэглээний шинжлэх ухааны их сургууль (ZHAW) хийжээ. Судалгаагаар 2015-2016 оны хооронд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хүчирхийллийн гэмт хэргийн тоо 10.4% -иар өссөн бөгөөд үүнээс  шинээр үйлдэгдсэн гэмт хэргийн 92% нь цагаачидтай  холбоотой байна.


Энэхүү судалгааны дүгнэлтээс үзвэл  Германы «гэмт хэрэгтнүүд» -тэй харьцуулахад дүрвэгсдийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэх магадлал хоёр дахин өндөр байгаа юм байна. Тэд гудамжинд эмэгтэйчүүдийг хүчирхийлж, дэлгүүр дээрэмддэг  бөгөөд цагдаа нар дүрвэгсдийн амьдардаг газар руу  шөнө очиж зүрхэлдэггүй байна.
Энэ нь Герман болон Европын зарим оронд үндсэрхэг үзэлтэй баруун жигүүрийн намууд аажмаар хүчээ авхад хүргэсэн юм.


Дүрвэгсдийн асуудлаарх хатуу байр суурь нь Курцыг сонгогдоход тусалсан юм


Курц дүрвэгсэд болон цагаачлалын асуудлаар үргэлж хатуу байр суурь баримталсаар ирсэн. 2017 онд түүний баруун төвийн Ардын нам сонгуульд ялалт байгуулсан. Тэрээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ялалт байгуулахын тулд цагаачлалын асуудалд хатуу байр суурь баримтлах уриатай оролцсоныг  Reuters онцолжээ. Курц  Puls 24 телевизэд өгсөн ярилцлагадаа “Австри улс дүрвэгсдийг хүлээж авах асуудалд маш их хувь нэмэр оруулсан. Хангалттай олон хүн авсан” гэж хэлжээ. Тэрээр” Афганистанчууд  өөрийн  хөрш зэргэлдээ орнуудаас л  тусламж авах ёстой” гэсэн санааг давтан хэлээд, Афганистаны хөрш орнууд болох Туркменистан 14, Узбекистан 13 –н афган дүрвэгсдийг хүлээн авсаныг дурджээ. Энэ тал дээр ЕХ бүс нутгийн орнуудыг дэмжих ёстой гэж тэр үзэж байна.


Курц ярилцлагадаа Талибанчууд харгис хэрцгий, Афганистаны амьдралын нөхцөл байдал аймшигтай байгаа нь тодорхой байна гэж хэлжээ.Тиймээс хямралтай байгаа энэ улсын нөхцөл байдлыг сайжруулахын тулд бүх хүчээ дайчлахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна. “ Олон зүйл бидний  хийж чадах хэмжээнээс хэтэрсэн » гэдгийг  манай улс ч гэсэн хүлээн зөвшөөрөх ёстой.


Австри бол төвийг сахисан орон, НАТО -гийн гишүүн биш бөгөөд цөөн тооны цэргээ Афганистан руу илгээдэг. НАТО -гийн вэбсайтын мэдээллээс харахад Австри улс Афганистанд 16 цэргээ илгээж, Афганистаны аюулгүй байдлын хүчинд сургалт, зөвлөх туслалцаа үзүүлсэн байна.