Сэнгэринчен — 4

Авг 24, 2021

Гурван зуу гаруй жилийн туршид өөрсдөөсөө 100 дахин олон хүнтэй Хятад орныг захирч байсан Манж-Монголын холбоот Дайчин гүрний хаанчлалын хугацаанд тус гүрний цэрэг армийн гол хүчийг бүрдүүлж байсан Монголчуудын дундаас олон шилдэг жанжин баатрууд төрөн гарсан билээ.Тэрхүү түүхэн эрэлхэг баатаруудын нэг нь Чингис хааны дүү Хавт Хасарын угсааны Хиад Боржигин овгийн ,Хорчин Монголын алдарт ван Сэнгэринчин юм .Түүний амьдрал бүхэлдээ дайн тулааны дунд өнгөрч Монгол цэргээ удирдан Англи,Францын цэрэгтэй тулалдаж Манж — Монголчуудын эсрэг боссон Хятадуудын удаа дараагийн бослого үймээнийг дарж Монгол цэргийн алдарыг 19- р зууны дунд үед ихэд алдаршуулсан ,цэргийн гарамгай удирдагч байсан юм.Энэхүү ном нь түүний амьдрал тэмцэлийг судалсан ,судалгааны бүтээл болно.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.