Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яагаад Хятадын ард түмний халдлагад өртсөн талаар мэдээлсэн

Авг 3, 2021

Өнгөрсөн арав хоногт буюу 2021 оны … –р сарын ..- ны хооронд Хятадын төв хэсэгт
 үргэлжилсэн аадар бороо орсны улмаас үерийн гамшигт өртөж орон сууц, байшингууд
 нурж, метро усанд автаж, 73 хүн амиа алдсан юм.


 Хэнань дахь Хятадын Коммунист намын байгууллага орон нутгийн гамшгийн талаар
 сурвалжлахаар ирсэн BBC -ийн сурвалжлагчийг эсэргүүцэж, олон нийтийн сүлжээгээр ард
 түмнийг тэмцэхийг уриалав. Маргааш нь Deutsche Welle, The Los Angeles Times-ын
 сэтгүүлчдийг хүмүүс эсэргүүцэн тойрон хүрээлж, тэднийг түлхэж, хашгиралдав. Дараа
 нь үндсэрхэг үзэлт тоймчид, мэдээллийн байгууллагууд эдгээр сөргөлдөөнтэй видео,
 дэлгэцийн агшинг ашиглан гадаадын мэдээллийн байгууллагын сурвалжлагчид уруу
 онлайнаар томоохон хэмжээний дайралт хийжээ.


 Тэд хэлэхдээ, барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хятадын талаарх мэдээлэл нь
 биднийг «худлаа», «өрөөсгөл», «муухай» гэж ярьдаг, мөн үерийн тухай мэдээлэхдээ зөвхөн
 хохирлын талаар л мэдээлдэг бөгөөд, засгийн газар болон олон нийтийн байгууллагууд нь
 аврах ажилд оролцдоггүй гэж гадны агентлагууд мэдэгддэг гэжээ. Эдгээр гадаадын
 сурвалжлагч сэтгүүлчид ил тод, хариуцлагатай байхыг уриалж байгаад Хятад иргэд сэтгэл
 дундуур байна.


 БНХАУ дахь Гадаад сурвалжлагчдын клубээс гаргасан мэдэгдэл нийтлэлдээ: «Хятад улс
 байна. Энэхүү дайсагналын цаана Хятадын эрх бүхий албан тушаалтнууд байгаа бөгөөд
 албан ёсны байгууллагуудын зүгээс үе үе урамшуулж зоригжуулах явдал өсөн нэмэгдэж
 байна. Шууд хэлбэл Хятадад үндсэрхэг үзэл улам бүр газар авч байна» гэжээ. Барууны
 хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн эсрэг чиглэсэн хүчтэй шүүмжлэл бол Си Цзиньпиний
 удирдлаган доорх гадаадын нөлөөний эсрэг эхлүүлсэн ХКН-ын соёлын дайн, оюун санааны
 эсрэг хөдөлгөөний зайлшгүй үр дүн юм.


 Си Цзиньпин Ерөнхий шүжигээр ажилласан есөн жилийн хугацаандаа ХКН-ын сэтгүүлч,
 эрдэмтэн, хуульч, бизнесмэн зэрэг либерал хандлагатай томоохон үзэл бодлын
 удирдагчдыг хатуу нухчин даржээ. Энэ нь хэрэглэгчдийн бие биенээ хянах, мэдээлэл
 солилцоог хатуу цензурдэх явдалыг дэмжих замаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр
 явж буй сөрөг яриаг хатуу хянаж байна. ХКН ард түмэндээ бие даасан хэвлэл мэдээллийн
 хэрэгсэл болон хүний эрхийн тухай ойлголтыг, Хятадад дайсагнасан барууны хүчнүүд
 сурталчилж байгаа гэж хэлдэг. Харин одоо мэдээллийн хэрэгслийг намын суртал ухуулга,
 үндсэрхэг үзэлтнүүд давамгайлан атгаж байна. Барууны мэдээллийн байгууллагуудын
 Хятадад хийсэн шүүмжлэлтэй мэдээллүүд (ихэвчлэн өөрсдийн орны талаархи шүүмж
 мэдээллээс төдийлөн ялгаагүй) юм. Хятадын засгийн газар Барууны хэвлэл мэдээллийн
 бараг бүх вэбсайтыг хаасан ч олон нийт барууны мэдээг хялбархан олж авдаг учраас олон
 нийтийг барууны мэдээг олж авах боломжгүй болгож байна.


 Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үндсэрхэг үзэлтнүүд барууны сэтгүүлчид бол
 Хятадын ард түмний дайсан хэмээн онцолж байна. Хятадад байгаа гадаадын мэдээллийн
 байгууллагуудын мэдээллүүдийг улам бүр хязгаарлаж байгаа бөгөөд Хятадын олон
 нийтийн дайсагнал улам бүр нэмэгдсээр байна. Өнгөрсөн жил АНУ -тай хийсэн дипломат
 сөргөлдөөний улмаас Хятадын засгийн газар Нью -Йорк Таймс, Уолл Стрит Жорнал,
 Вашингтон Пост сонинд ажилладаг Америкийн 10 гаруй сэтгүүлчийг хөөсөн ба дэлхийн
 бусад орнууд ч гэсэн бэлтгэлтэй байх шаардлагатай бөгөөд Гадаадынхны эсрэг дайн
 хийхийг иргэддээ уриалдаг албан ёсны жишиг Хятадад бий болжээ.


 19 -р зууны эхэн үед гадаадын хүчний нөлөөг арилгах зорилготой боксёрын бослого нь
 Хатан хаан Цы Сигийн дэмжлэгтэйгээр гарсан билээ. Тэд Христийн шашны номлогчид
 болон Христийн шашинд орсон хятадуудыг алж устгаж байв. Соёлын хувьсгалын үеэр
 Улаан хамгаалагчид Британийн Хятадад суугаа төлөөлөгчийн газрыг шатаасан ба
 жагсагчид «Ал! Ал!» Гэж хашгирч, Ройтерс агентлагийн сурвалжлагчийг Бээжин дэх
 байранд нь хоёр жилийн турш ганцааранг нь хорьжээ. Сүүлийн жилүүдэд Бээжин барууны
 гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй дайсагналцаж байгаад сэтгэл хангалууг бус
  хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй Хятадын талаархи мэдээлэлд хандах байдал нь
 улам бүр түрэмгий шинжтэй болж байна. Өнгөрсөн долоо хоногт Шри Ланка дахь БНХАУ
 -ын Элчин сайдын яамны «Чонон дайчин» дипломат ажилтнууд Хятадын олимпийн алтан
 медальт тамирчны талаар Ройтерс агентлагт гарсан мэдээлэлийн талаар мэдэгдэхдээ,
 «муухай» гэрэл зургийг ашигласан тул барууныхан «ичгүүргүй» гэх мэтээр цоллов. Гэтэл
 тэрхүү тамирчны штанг өргөх гэж зовж буй зургийг Хятадын өөрийнх нь албан ёсны
 мэдээллийн хэрэгслүүд ч мөн ашиглаж байсан билээ.


 Шри Ланка дахь БНХАУ -ын Элчин сайдын яам твиттер хуудсандаа «Улс төр, үзэл суртлыг
 спортоос дээгүүр тавьдаг Ройтерс агентлаг, өөрийгөө хэвлэл мэдээллийн шударга
 байгууллага гэж бүү нэрлэ» хэмээн бичжээ. Гэсэн хэдий ч Хэнанийн коммунист
 залуучуудын холбоо өнгөрсөн амралтын өдрүүдэд Weibo сошиал медиа платформ дахь 1.6
 сая дагалдагчдаа уриалж, ВВС -ийн сурвалжлагч Робин Брант хаана байгааг мэдээлсэн
 байна. Коммунист Залуучуудын Холбооны нийтлэлүүдийн доорх сэтгэгдлүүд гадаадын
 сэтгүүлчдийг заналхийлсэн пост тун олон байлаа. ”Би оюутан тул эрэг чангалдаг төмөр
 авч явж болно шүү дээ» гэсэн байхад, нөгөө нэг нь «Би барилгын ажил эрхэлдэг, тоосго авч
 явах нь Хууль зөрчөөгүй, тийм ээ», «Би клиникийн оюутан тул хутга авчрах нь хэвийн зүйл»
 гэж гэх зэргээр заналхийлсэн өнгө аястай сэтгэгдэл олноор бичсэн нь харагдана.
 Дараагийн өдөр нь Хэнань мужийн төв Жэнжоу хотын хүмүүс Германы «Deutsche Welle»
 телевизийн сурвалжлагчийг Робин Бранттай андуурч, Лос Анжелес Таймс сонины
 сурвалжлагчдыг хоргоожээ. Цугларсан хүмүүс Матиас Берингер хэмээх Германы
 сэтгүүлчийн аюулгүй байдалд заналхийлсэн бөгөөд сахь Берингер твиттер хуудсандаа
 “ Хэсэг эрчүүд түүнийг чи бол муу хүн , хятадын нэр хүндийг гутаахаа болих хэрэгтэй гэж
 хашгирч байсан гэж ба видео бичлэг хийж байсан хятад эмэгтэй урдуур нь хөндөлдөж
 замыг нь хаасан байна. Тэр эмэгтэйгээс хэн болохыг нь асуухад «Би хятад хүн» гэж
 хариулжээ. Эрчүүдийн нэг нь «Та энэ тухай мэдээлж болно, гэхдээ чи манай Хятад улсын
 талаар сайн зүйл л хэлэх ёстой, бидэн уруу дайрах хэрэггүй шүү.» Гэх мэтээр
 дарамталсан байна. Үүнийг сонссон Берингер » Чамтай ярилцлага хийж болох уу.” гэж
 асуухад тэрээр ярилцлага өгөх боломжтой гэж хэлсэн. Гэвч Берингерийг камераа дээш
 өргөхөд «Надаас ярилцлага авах шаардлагагүй. Би чамайг үзэн яддаг» гэж хэлжээ.
 Берингер Робин Брантын талаар «Хэрэв тэд түүнтэй үнэхээр тааралдвал юу болохыг
 мэдэхгүй байна. Өнөөгийн Хятадын хэвлэл мэдээллийн орчин үнэхээр аймшигтай байна.
 Хятад дахь Гадаад сурвалжлагчдын холбооны мэдээлснээр, өнгөрсөн ням гарагаас эхлэн
 BBC, Los Angeles Times болон Хятадад ажилладаг бусад байгууллагуудын мэдээлж буйгаар
 ажилтнуудад нь үхлийн аюул заналхийлсэн, мессеж, утасны дуудлага ирэх болжээ. Мөн
 Аль Жазира телевизийн ажилтнуудыг Жэнжоу хотын метроны буудлын гадаа сурвалжлага
 хийж байх үед нь дагаж, гэрэл зургийг нь даржээ. Хятад дахь Гадаад сурвалжлагчдын
 холбооны мэдээлснээр, Agence France-Presse агентлагт ажиллаж буй сурвалжлагчид үерт
 автсан замын туннелийг сурвалжлах үед олон арван эрчүүд тэднийг бүсэлж хоргоосон
 байна. Дайсагнасан иргэд, сэтгүүлчдийг авсан бичлэгээ устгахыг шаардаж байлаа. Энэ
 долоо хоногийн эхээр «Нью Йорк Таймс» сонины сурвалжлагч Жэнжөү хотын гудамжинд
 ярилцлага авч байхад түүнийг харсан хажуугаар нь өнгөрч байсан хүмүүс ярилцага өгч
 байсан хүн руу “битгий ярь” гэх мэтээр хашгирсан бөгөөд ярилцлагаа цаашид
 үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Ийм олон энгийн хятад хүмүүс үерийн талаар
 мэдээлж буй гадаадын сэтгүүлчид рүү дайрах сонирхолтой байгаа шалтгааныг тайлбарлах
 боломжгүй юм. Аль ч хотын хувьд энэхүү байгалийн гамшигт үзэгдлийг даван туулахад
 хэцүү байх нь мэдээж. Гэхдээ амиа алдахаас зайлсхийх боломжтой эсэхийг мэдэх нь олон
 ашиг сонирхолд нийцэх нь тодорхой. Гэтэл Хятадын сэтгүүлчид болон Жэнжоу хотын
 захиргааны албан тушаалтнууд ил тод бус, мэдээлэл дутмаг байгаа талаар өөрсдөө
 гомдоллож байсан боловч үнэнийг хэлсэн хятад сурвалжлагчийг үзэн ядсан хүмүүс
 «иргэншлээ хурдан өөрчил», «Америк руу гаа хурдан тонил» гэж дайрч давшилжээ.