Хятад болон АНУ-ын өндөр албан тушаалтнуудын маргаан ширүүсэж байгаа бөгөөд АНУ-аас Хятадын талаар явуулж буй стратеги үр дүнгээр бага байна

Авг 3, 2021

Хоёр талын харилцааг зохицуулахын тулд Байдений Засгийн газар зөвхөн маргаантай асуудлаар л Хятадтай сөргөлдөх стратегиа боловсруулж харин Хоёр орны харилцаа улам бүр хурцатгаж, цаашид даян дэлхийд аюул заналхийлэл үүсгэхийн эсрэг хамтран ажиллах үүд хаалгыг нээж өгч байна.


Даваа гарагт болсон хоёр улсын хэлэлцээр нь зарим талаар хамтран ажиллаж, зарим талаар зөрчилдөж магадгүй гэсэн Америкийн саналыг Хятадын талаас няцааж байгаа бололтой. Одоогийн Засгийн газрын нэрийн өмнөөс Хятадад айлчилж байсан хамгийн өндөр албан тушаалтан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Р.Шерман (Венди Р. Шерман) -тай хийсэн яриа хэлэлцээ Хятадын талаас олон нийтийн шүүмжлэл дагуулснаар эхэлсэн юм. Энэхүү ууллзалтын эцсийн үр дүн нь хоёр талын маргааныг эцэслэхэд олигтой үр дүн өгөхгүй нь тодорхой болло.


Шерман уулзалтын дараа утсаар ярилцлага өгөхдөө «АНУ, БНХАУ -ын харилцаа бол нарийн төвөгтэй харилцаа учраас манай бодлого ч гэсэн маш ээдрээтэй байна» гээд цааш нь . «Бидний харилцаанд гарсан энэхүү нарийн төвөгтэй асуудал нь байдаг л зүйл юм .» гэжээ.Энэхүү уулзалт нь Хятадын Тянжин хотод болсон бөгөөд гол хэлэлцэх асуудал нь хоёр орны хооронд үүссэн “маргаантай асуудлыг багтаасан уулзалт юм”.Эдгээр маргааны дийлэнх нь тийм ч амар шийдэгдэх асуудлууд биш.Эдгээр маргаан нь хүний эрх, Хонконгийн улстөрийн эрх чөлөө,Мөн Шерманы хэлснээр Шинжаан дахь “ Аймшигт үйлдэл” юм.Шинжаан бол Хятапын баруун хойт хэсэгт оршдог Ислам шашинтнууд зонхилон оршин суудаг нутаг бөгөөд хэдэн зуун мянган хүнийг хорих лагер болон Дахин боловсруулах төвд хорьж буй газар юм. Шерман мөн Тайваньд тавьсан Хятад улсын шаардлага, Өмнөд Хятадын тэнгист явуулж буй цэргийн ажиллагаа явуулсан ба магадгүй Хятадын Аюулгүй байдлын яамны оролцоотойгоор өнгөрсөн долоо хоногт АНУ болон бусад орнуудын Майкрософтын цахим шуудангийн системийг хакердах зэрэг үйл ажиллагааг дурджээ.Тэрээр «Үндэсний аюулгүй байдлын яам гэмт хэрэгтнүүдэд Майкрософт болон бусад компаниуд руу дайрахад нь тус болсон . Энэ бол маш ноцтой асуудал» гэж онцлон дурдав. Хятад улс цугласан хэвлэл мэдээлэлийнхэний өмнө буулт хийгээгүй бөгөөд “АНУ нь Хятадын засгийн газар болон өөр хэн нэгний эсрэг хариуцлагагүй мэдэгдэл хийх эрхгүй” гэжээ. Шермантай хийсэн уулзалт дуусаагүй байхад Хятадын Гадаад хэргийн яамны Америк- Хятадын харилцааг хариуцсан орлогч дарга Си Фэний зургаан зурвас хурц мэдэгдэл хийжээ. АНУ -ын тал тайлбар өгөхөөс өмнө Хятадын Гадаад хэргийн яам Даваа гарагт хэлэлцээний үеэр Си Фэнгийн хэлсэн үгийн хураангуйг сэтгүүлчдэд илгээсэн байв. Эдгээр хураангуйгаас үзэхэд Си Фэн Шерманд хэлэхдээ “Байдены засгийн газрын бодлого нь «Хятадыг дарангуйлах» хязгаарлах бодлого юм «гэжээ.


Шерманы Хятадтай хийсэн яриа хэлэлцээ нь Байдены засгийн газрын хувьд, Хятад улсын стратегийг үнэлэх хамгийн сүүлийн хэмжүүр болж байна. Си Фэний мэдэгдэлд, Хятадад АНУ -ын эсрэг уур хилэн газар авч байгааг онцлон тэмдэглэсэн нь АНУ -аас Хятадын талаар явуулж буй стратеги үр дүн багатай байгааг илтгэж байна. Шерман Хятадтай хийсэн хоёр дахь уулзалтаа, БНХАУ -ын Гадаад хэргийн сайд Ван И -тэй хийсэн. Тэрээр уулзалтын дараа хэлэхдээ, хоёр тал Хойд Солонгос, цөмийн зэвсэг зэрэг дэлхийн болон бүс нутгийн асуудлаар хоёр орны засгийн газрын хамтын ажиллагааны талаар ярилцсан гэжээ. Мөн энэ уулзалтад найдах зүйл алга гэж нэмж хэлэв. Шерман «Бид нийтлэг ашиг сонирхол, дэлхийн томоохон ашиг сонирхол бүхий асуудлуудад маш бодитой хэлэлцүүлэг өрнүүлж, зарим санаа бодлоо хуваалцсан» гэж хэлэв. АНУ -ын Батлан хамгаалах яамны, БНХАУ –ын асуудлыг хариуцаж байсан дарга асан Дрю Томпсон хэлэхдээ, “Шерманы Хятадад айлчлах үндсэн зорилго нь улам бүр хурцдаж буй зөрчилдөөнийг аюултай мухардалд оруулахгүй байх явдал юм. Ли Куан Югийн нэрэмжит Сингапурын Үндэсний Их Сургуулийн олон нийтийн бодлогын тэнхимийн судлаачаар ажиллаж буй Дрю Томпсон «Бээжингийн эрх баригчид АНУ, Хятадын харилцаанд эвлэршгүй хандлага гаргаж, өөрийн бодлого, үйл ажиллагааг бүрэн өөрчлөхийг Вашингтоноос шаардаж, хэд хэдэн шаардлага тавьсан.» Дрю Томпсон «Вашингтоны үндсэн зорилго нь Хятадын байр суурийг гүнзгий ойлгох, үл ойлголцох байдлыг бууруулах, шууд зөрчилдөөнд хүргэж болзошгүй буруу дүгнэлт гаргахаас зайлсхийх явдал юм» гэж хэлэв. Даваа гарагийн яриа хэлцлийн өнгө нь энэ оны 3-р сард Хятадын өндөр албан тушаалтнууд болон Байдены засгийн газрын өндөр түвшний хэлэлцээ хийсэнтэй яг ижил байв. Тухайн үед Хятадын гадаад бодлогын дээд албан тушаалтан Ян Жечи 16 минут илтгэл тавьж, америкчуудыг бардам зан, хоёр нүүр гаргасанд буруутгасан юм. Байдены засгийн газраас эхэлсэн хэрүүл маргаан Хятадын зарим албан тушаалтныг гайхашруулж эхлэв. Тэд хоёр орны харилцаа Трампыг ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан хугацааны сүүлийн жилээс муудсан бөгөөд шинэ ерөнхийлөгч ажлаа хүлээн авсны дараа сайжрах болно гэж найдаж байсан юм. Си Фэн уулзалтын дараа Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлэхдээ, Шерманд хоёр жагсаалт хүргүүлсэн бөгөөд үүнд АНУ -аас ХКН -ын гишүүдийн визний хязгаарлалтыг цуцлах, Хятадын албаны хүмүүст тавьсан хориг арга хэмжээг цуцлах, АНУ -д байрладаг Хятадын мэдээллийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийг цаашид Хятадын төлөөлөл гэж үзэхгүй байх, эдгээр бүх бодлогыг Дональд Ж.Трампыг ерөнхийлөгч байх үед баталсан ч Ерөнхийлөгч Байден эдгээрийн аль нэгийг нь хүчингүй болгох арга хэмжээ аваагүй байна. Хятадын ГХЯ- наас гаргасан Ван И сайдын хэлсэн үгийн агуулгыг тоймлон үзвэл Ван И Шерманд хэлэхдээ «Хятад Америкийн харилцааг хяналтаас гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд» Вашингтон Хятадтай харилцах «доод хязгаарыг» хүндэтгэх ёстой. Энэ хязраар нь бол Шинжаан, Төвд, Хонконгийн асуудал юм . Ван И хэлэхдээ, «Одоогоор Хятад Америкийн харилцаа ноцтой бэрхшээл, сорилттой тулгарч байна. Дараагийн алхам нь мөргөлдөөн сөргөлдөөн рүү шилжих үү эсвэл сайжрах, хөгжих үү гэдгийг, АНУ –ын тал сайтар бодож, сонголтoo зөв хийх хэрэгтэй.” гэжээ. Хэдийгээр Байден ХКН -тай үзэл суртлын ширүүн зөрчилдөөнөөс зайлсхийсэн боловч Трампын засгийн газар өнгөрсөн жил засгийн эрх барьж байсан шиг хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байна. Вашингтон холбоотнуудаа уриалж, эдгээр олон асуудлаар Бээжинд дарамт үзүүлэхийг оролдож байна.


Шерманы аялалын хүрээнд Трампын засаглалын үед бүс нутгийн хурцадмал байдлыг сэргээх АНУ -ын хүчин чармайлтын нэг хэсэг болох Япон, Өмнөд Солонгос, Монголд хийсэн айлчлал багтсан болно. АНУ, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон бусад нөлөө бүхий хүмүүс хамтран Хятадын лабраториос тахал үүсгэсэн шинэ коронавирус алдагдсан эсэхийг тогтоохын тулд шинээр мөрдөн байцаалт явуулахыг уриалсанд Хятадын засгийн газар хилэгнэж байна. Хятадын албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногт ДЭМБ -аас лабораторийн алдагдлыг дахин судлах санал гаргасанд маш их гайхаж байгаагаа мэдэгдэв. ДЭМБ -ын мөрдөн байцаалтын анхны тайланг энэ оны 3 -р сард нийтэлсэн бөгөөд уг тайланд шинэ титэм вирус нь лабораториос алдагдаж өргөн хүрээний хүмүүсийг халдварлуулах «магадлал багатай» гэж дурдсан байв.


Хятадын илүү түрэмгий зан чанар нь дээрээс доошоо чиглэсэн бололтой. Хятадын удирдагч Си Цзиньпин Вашингтоны шүүмжлэл, шаардлагыг тэвчих чадваргүй болж байгаа бөгөөд ялангуяа Хонконг, Шинжаан зэрэг нь Хятадын дотоод асуудал гэж үзэж байгаа нь илхэн байна. Бээжингийн эрх баригчид Хонконг, Шинжаны асуудлаар барууны орнуудын тавьсан хоригийг эсэргүүцэж, барууны улс төрчид, хүний эрхийн байгууллагууд, эрдэмтдийн эсрэг хориг арга хэмжээ авчээ.

Си Цзиньпин 7 -р сарын 1 -нд Хятадын Коммунист Нам байгуулагдсаны зуун жилийн ойд зориулан хэлсэн үгэндээ «Бид багшийн номлолыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй!” гэжээ