25 жилийн дараа олимпийн алтан медалийг өөрийн нутагтаа авчирчээ

Авг 6, 2021

Долдугаар сарын 26-нд Хонконгийн туялзуур сэлэмчин Жан Жиаланг 25 жилийн дараа олимпийн алтан медалийг өөрийн нутагтаа авчирчээ.Гэвч Хонгконгийн иргэд худалдааны төвүүдэд байрлах өргөн дэлгэцээр шууд дамжуулж буй мэдээг хараад Хятадын төрийн дуулал эгшиглэж байгаад сэтгэл дундуур байгаагаа исгэрэх зэргээр илэрхийлсэн байна. Үүнээс болж Хятадын төрийн дуулалд хүндэтгэлгүй хандсан хэмээн Хонконгийн цагдаагийн газарт гомдол ирж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.

Хонгконгийн цагдаа нар худалдааны төвүүдэд Хятадын төрийн дууллыг эгшиглүүлсэнд дургүйцэж буй Хонконгийн ард иргэдийг шалгаж байгаа гэж 7 -р сарын 30 -ны өдөр мэдэгдэв. Хүмүүс худалдааны төвд цугларч Хонконгийн туялзуур сэлэмчин Жан Жиаланг олимпийн алтан медаль хүртсэн тухай шууд дамжуулалтыг үзэж байх үед Хятадын төрийн дуулал эгшиглэсэн нь Хонконгийн ард түмнийг эгдүүцэн дуу алдахад хүргэсэн юм.

Даваа гарагийн орой (7 -р сарын 26) Хонконгийн Квун Тонг дахь APM гэдэг худалдааны төвд хэдэн зуун иргэн цугларч Олимпийн шагнал гардуулах ёслолын шууд дамжуулалтыг үзэв. Гэсэн хэдий ч Жан Жиаланг шагналыг нь авч, Хятадын төрийн дууллыг эгшиглүүлэхэд олон хүн шуугиан дэгдээж байсныг харуулсан видео бичлэг интернэтэд цацагдаж байна.

Хонконгийн туялзуур сэлэмчин Жан Жиаланг даваа гаригт эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд олимпийн алтан медаль хүртсэн нь Хонконгийн багийн олимпийн түүхэн дэх хоёр дахь алтан медаль бөгөөд Хонгконг Хятадад буцаж ирснээс хойшхи анхны алтан медаль юм.

“Хонг Конг 01” гэдэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүмүүс Хятадын төрийн дууллыг эгшиглүүлхийг эсэргүүцлээ гэсэн гомдол цагдаагийн байгууллагад ирсний дараа тэр даруй худалдааны төвийн дэлгэцийн бичлэгийг хураан авах зэргээр мөрдөн байцаалтыг эхлүүлсэн гэж мэдээлжээ. South China Morning Post сонин өнгөрсөн баасан гаригт зарим хүмүүс «Бид бол Хонг Конг» гэж уриалж хашгирсан тухай мэдээлжээ.

Цагдаагийн байгууллагаас Ройтерс агентлагт өгсөн мэдэгдэлдээ «Цагдаа нар хэргийн талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд холбогдох нотлох баримтуудыг цуглуулах болно.» гэжээ.Гэсэн хэдий ч тэд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Хонконгийн туршлагатай хуульч Тан Жиахуа” Хонг Конг 01” -д өгсөн ярилцлагадаа «Төрийн дууллыг үл тоомсорлох» нь төрийн дууллын хуулийг зөрчиж болзошгүйг онцлон тэмдэглээд, төрийн дууллаа эгшиглүүлэхдээ сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэхгүй байхыг олон нийтэд зөвлөжээ.

Хонконг өнгөрсөн зургадугаар сард Төрийн дууллын тухай хуулийг баталж, БНХАУ -ын төрийн дууллыг үл хүндэтгэсэн байдлыг гэмт хэрэг гэж үзжээ. Хятадын төрийн дууллыг доромжилсон, илээр , далдаар, санаатайгаар доромжилсон этгээдэд гурван жил хүртэл хугацаагаар хорих ял, 50,000 хонконг долларын торгууль ногдуулж магадгүй юм.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн оны зургадугаар сард батлагдсан Ковид- 19 болон Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиуд нь БНХАУ-аас Хонконг дахь хяналтаа чангатгахыг эсэргүүцэн 2019 онд эхэлсэн ардчилсан өргөн хүрээний эсэргүүцлийг бодитоор зогсоосон юм.

Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш ардчилсан нэртэй улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүдийг буруутгаж, заримыг нь шоронд хорьж, олон хүн Хонконгоос дүрвэсэн байна. Хятад болон Хонконгийн эрх баригчид Үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь нийгмийн тогтвортой байдлыг сэргээхэд зайлшгүй шаардлагатай бөгөөд бүх яллах ажиллагааг нотлох баримтад үндэслэсэн бөгөөд тухайн талын , ажил мэргэжилтэй огт холбоогүй гэж мэдэгджээ.