Хойд Солонгос АНУ -тай цөмийн зэвсгийн асуудлаарх яриа.

Авг 8, 2021

Хойд Солонгос нь  АНУ -тай цөмийн хэлэлцээрийг сэргээх талаар зарим хүсэлт тавьсан гэж Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагууд мэдэгдсэн гэж Wall Street Journal мэдээлэв. Ким Жон Уны засгийн газар  Хойд Солонгос ашигт малтмал экспортлох, дахин боловсруулсан нефть импортлохын тулд хориг арга хэмжээ, хязгаарлалтыг сулруулна гэж найдаж байна. Импортын бүтээгдхүүний жагсаалтад өндөр үнэтэй костюм,   чанартай архи мөн орж байна. Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагууд мягмар гарагт Пхеньянаас ирсэн эдгээр хүсэлтийн талаар хууль тогтоогчдод мэдээлэл өгсөн боловч тагнуулын албаныхан эдгээр хүсэлтийг хэрхэн, хэзээ мэдсэн тухайгаа мэдээлээгүй байна. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамнаас баасан гарагт хэлэхдээ, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Жон И Ён мөн өдрийн өглөө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Бринкентэй утсаар ярьж, хоёр талын санаа зовж буй асуудлын талаар санал солилцжээ. АНУ болон Өмнөд Солонгос нь , Солонгосын хойгийн асуудал , тэр дундаа хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх  талаар хэлэлцэж байгаа бөгөөд БНАСАУ -тай холбоо тогтоохын тулд шаргуу ажиллаж байна гэж Ёнхап агентлаг онцолжээ. Энэ нь Өмнөд Солонгос, Хойд Солонгосын харилцаа холбооны сувгуудыг өнгөрсөн сарын 26 -нд сэргээснээс хойш Өмнөд Солонгос, АНУ -ын Гадаад хэргийн сайд нарын хийсэн анхны утсаар ярилцсан яриа юм. Ярилцлагын  үеэр хоёр тал Өмнөд Солонгос болон  АНУ нь  ирээдүйд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах, тогтвортой  энх тайвныг дэмжих чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гаргаж, дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлэх болно гэдэгт санал нэгдэв. Түүнчлэн АНУ-ын Төрийн департаментаас Хойд Солонгостой холбоотой сүүлийн үеийн ахиц дэвшлийг хэлэлцэж, Хойд Солонгост үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн төлөвлөгөөнд ахиц гаргах талаар зөвшилцөлд хүрсэн тухай хэвлэлийн материал тараасан байна. Төлөвлөгөөний нарийн ширийн зүйлийг

зарлаагүй байгаа ч хоёр тал тахлын эсрэг эрүүл мэндийн хамтын ажиллагааны талаар ярилцаж магадгүй гэж таамаглаж байна. Мэдээлэлд хоёр тал Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах, тогтвортой энх тайван тогтоох хүсэлтэй байгаагаа дахин нотолсон бөгөөд Бринкен Өмнөд Солонгос, Хойд Солонгосын хооронд яриа хэлэлцээ, холбоо тогтоохыг АНУ дэмжиж байгаагаа дахин илэрхийлэв. Өмнөд Солонгос, АНУ-ын холбоо нь Энэтхэг, Номхон далайн бүс нутаг, тэр байтугай дэлхийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг хоёр тал санал нэгтэй онцлов. Энэ оны 5-р сард болсон Өмнөд Солонгос-АНУ-ын дээд хэмжээний уулзалтаар Өмнөд Солонгос, АНУ-ын эвсэл иж бүрэн, харилцан ашигтай чиглэлд хөгжих болно гэдэгт хоёр тал санал нэгдсэн гэдгийг  Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам онцолж, хоёр тал өндөр үнэлсэн байна. Дараагийн арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд бүх хүчээ дайчилж байна. Цаашид хоёр тал Солонгос-АНУ-ын стратегийн харилцаа холбоог цаашид  үргэлжлүүлэн хөгжүүлж, Солонгосын хойгийн асуудлаар ахиц дэвшил гаргах болно. Ковид-19  тахлын улмаас Хойд Солонгос хилээ хааж, дотоодын эдийн засаг, ард түмний амьжиргаа хүнд байдалд орсон, Хойд Солонгосын дипломатчид эх орондоо буцаж ирэх боломжгүй, хилийн чанад дахь элчин сайдын яамдуудад материаллаг болон санхүүгийн туслалцаа дутагдаж байна. Өмнөд Солонгосын “Чосун Илбо “ буюу “ Солонгосын өдрийн сонин”-ы  мэдээлсэнээр, Хойд Солонгосын дипломат байдлыг мэддэг эх сурвалж Хятадад байрладаг Хойд Солонгосын зарим дипломатууд болон худалдааны ажилтнууд амьжиргаагаа залгуулахад нэн хүнд байгаагаас болж үйлчлүүлэгч зочдын  нурууг угаах , усанд ороход нь туслах зэрэг ажил хийх зорилгоор  саун  бие угаах газарлуу явахаас өөр аргагүй байдалд орсон болохыг мэдээлэв . Тэд оройн цагаар  хагас цагын ажилчин хийдэг   бөгөөд зочид нь ч мөнгө төлөхдөө гар татдаггүй  байна.  Гарын мөнгө гайгүй сайн төлдөг учраас Хойд Солонгосын   дипломатчид, худалдааны ажилчдын эхнэрүүд ч гэсэн  хагас цагаар ажиллаж мөнгө олхоор  саун руу  явах дуртай байдаг гэнэ.